By Аура төв™
AYRA CENTER - AYRA CENTER »

Мэдээлэл

2014 оны 08-р сарын 29 Нийтэлсэн Admin

Та өөрийнхөө дотоод ертөнц, далд бие рүүгээ өнгийхийг хүсэхгүй байна гэж үү?

Үнэхээр сонирхолтой биш гэж үү?

Хүрээлэн буй ертөнц, таны тухай, мөн та ирээдүйнхээ тухай юу бодож буйгаа гүйцэд таньж ойлгоход тань манай төв танд тусална.

 Дэлгэрэнгүй»

Өнгө түүний хүний биед үзүүлэх нөлөө болон гэрлэн биеийг засахуй

Гэрлэн биеийн бохирдол хүрднүүдийн гажаа, саатал зэргийг олон янзын аргаар засаж сэргээж бас хамгаалдаг. Өнгөөр, дуугаар/тарни, сонгодог аялгуу гэх мэт/, галаар, усаар гэх мэт. Энэ удаагын нийтлэлээрээ өнгө болоод түүний хүний биед үзүүлэх нөлөө мөн гэрлэн биеийн үндсэн хүрднүүдийг сэргээх зөвлөгөөг хүргэж байна.

 Дэлгэрэнгүй»

Гэрлэн биеийн өнгөний учир холбогдол

2014 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Admin

Гэрлэн биеийн өнгөний учир холбогдол

Өнгө бол бидний амьдралын салшгүй хэсэг. Өнгө нь бүхий л зүйлд нөлөөлж байдаг. Түүний тусламжтайгаар бие махбод, оюун санааны байдал, сэтгэлийн хөдөлгөөн, хямралыг илэрхийлж болно. Өнгөөр илэрхийлэх, харьцуулах явдал бидэнд олонтаа тохиолддог.

  • · Чи ертөнцийг дандаа бадрангуй өнгөөр л төсөөлдөг.
  • · Тэр ичсэндээ улайчихжээ.
  • · Атаархсандаа тэр ногоорчихож
  • · Тэр айсандаа цайчихаж
  • · Энэ бол алтан өдрүүд байлаа.
  • · Дундаж маягийн саарал хүн.

Өнгө бол гэрлийн уг чанар. Гэрэл янз бүрийн долгионы урттай байх үед өнгөний цогцлол буюу өнгөний задралыг бид олж хардаг. Нарны гэрэл шилэн талстыг нэвтлэхэд ийм байдал ажиглагддаг. Энэ үед эсрэг талын гадаргуу дээр жижигхэн солонго үүсдэг. Солонгын долоон өнгө бол өнгөний задралын өчүүхэн хэсэг. Өнгө бүхэн олон арван хувьсал, шилжилттэй.

Энэ талаар та тодорхой мэдэхийг хүсвэл дэлгэрэнгүй орж уншина уу...

 Дэлгэрэнгүй»

Гэрлэн бүрхүүлийн бүтэц

2014 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Admin


              Гэрлэн бүрхүүлийн хамгийн нарийвчилсан бүтцийг Энэтхэгт байдаг олон тооны шашны урсгал өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг боловч эдгээр урсгалын ихэнхи сургуульд гэрлэн бүрхүүл нь 5-7 давхаргатай. (Заримдаа бие гэж хэлнэ) байдаг гэж үздэг. Давхаргуудыг санскрит хэлээр нэрлэсэн байдаг. Дорно дахины шашны номлолоор бол гэрлэн бүрхүүлийн бүрэн бүтэн байдал, түүний давхаргын (бие) хэлбэр алдагдах, энергийн талбар нь гэмтсэн тохиолдолд өвчин тусах, үүсэх, халдвар авах боломж бүрдэх бөгөөд хүн түүнийг амьсгалын дасгал, медитаци болон бусад иогын дасгалын тусламжтайгаар арилгаж болно гэж үздэг. Гэрлэн бүрхүүл нь хүний биеийг тойрсон агуу том өндөг шиг хэлбэрээр орших энергийн талбарын нийлбэр цогц бөгөөд гэрлэн бүрхүүл нь 7 давхаргаас тогтоно. Хамгийн дээд талын 2 давхарга нь хүний дээд зарчим болох бясалгал хийж өөрийгөө бүрэн танин мэдсэн бурхны хутаг олсон хүмүүст хөгжсөн байдаг бөгөөд бусад аүмүүст бол бараг үзэгдэхгүй байдаг юм. Гэрлэн бүрхүүлийн энергийн талбарын хэсгийг бүрдүүлж байгаа хэсэг нь тэгш өнцгөөр харилцан солилцоно.

 Дэлгэрэнгүй»

Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?

2014 оны 01-р сарын 25 Нийтэлсэн Admin

Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?

           Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь вий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугатаахын түүс болж дахин очихыг хүсдэггүй. Хэрэв энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хааяа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрхи шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Таньд гэр орноосоо сөрөг муу энергийг хэрхэн зайлуулах, түүнээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

 Дэлгэрэнгүй»

Гэрлэн биеийн шинж чанар

2014 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Admin

Гэрлэн биеийн шинж чанар

     Биеийнхээ гэрлэн бүрхүүлийн тухай мэдэх тусам улам гүнзгий ухамсарлахын тулд  үндсэн шинж чанарыг нь танихаас эхлэх ёстой. Таван ийм шинж чанар байдаг.
 Дэлгэрэнгүй»

Лаагаар энергээ сэргээх, цэвэрлэх

 Дэлгэрэнгүй»

Энергийн 7 Хүрд буюу Чакраны тухай

2014 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Admin

Энергийн 7 Хүрд буюу Чакраны тухай


    "Чакра" (хүрд) гэдэг нь санскрит гаралтай бөгөөд "эргэлдэх дугуй" гэсэн утгатай үг юм. Хүрдний тухай ярих нь хялбар хэрэг биш. Орчин үеийн эрдэмтэд гүн ухаантнууд түүнийг бодит биеэс олж хардаггүй агаад анатомийн шинжлэх ухаан нарийн биеийг авч хэлэлцдэггүй. Дорнын орнуудад хүрдийн тухай мянган жилийн тэртээгээс мэдэх болсон бол өрнөдийн эрдэмтэд саяхан болтол үгүйсгэсээр ирлээ.
 Дэлгэрэнгүй»

Хүнийг зөвхөн нүдэнд харагдах махан биеэс тогтоно гэсэн үзэл баримтлал нэгэнтээ өөрчлөгдөж хүн үзэгдэх бие болох махан бие, үл үзэгдэх бие болох аурагаас тогтоно хэмээн үздэг боллоо. Аура нь бидний нүдэнд харагдахгүй, махан биеийг тойроод өндгөн хэлбэртэй бүрхэж байдаг аж.

 Дэлгэрэнгүй»